dobu.mndobu

Багшийн цалинг ₮3.5 саяд хүргэх саналыг 42 гишүүн дэмжиж, гарын үсэг зуржээ

0

НийтлэлчAdmin

Огноо2025-10-21

Багшийн цалинг ₮3.5 саяд хүргэх саналыг 42 гишүүн дэмжиж, гарын үсэг зуржээ

УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат багш, ажилчдын цалин хөлсийг нэмж, 3.5 сая төгрөгт хүргэх санал гарган, гарын үсэг цуглуулж эхэлсэн.

Үүнд өнөөдрийн байдлаар 42 гишүүн гарын үсэг зуржээ.

Тодруулбал, С.Эрдэнэбат гишүүн санал гаргахдаа "2026 оныг Боловсролыг дэмжих жил" болгон зарласантай холбогдуулан, боловсролын салбарын ажилчдын цалин, хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг онцгойлон авч үзэж, шаардлагатай эх үүсвэрийг нэмэгдүүлэн 2026 оны Улсын төсөвт тусгах саналыг хүргүүлж байна.

Уг саналыг боловсруулж, хэрэгжүүлэхдээ Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.3-т заасан "Нэгдсэн төсвийн урсгал зарлагын хэмжээг тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хувиас хэтрэхгүй байх" гэсэн заалтад нийцүүлэн, шийдвэрлэхийг хүсье" гэжээ. 

Үүнд дараах гишүүд гарын үсэг зурсан байгаа юм. 

Санаачлагч С.Эрдэнэбат

1. Ж.Алдаржавхлан 

2. Ж.Галбадрах 

3. Х.Баасанжаргал 

4. М.Бадамсүрэн 

5. Б.Баярбаатар.

6. Ж.Баясгалан 

7. О.Саранчулуун

8. Ц.Идэрбат 

9. Г.Лувсанжамц 

10. Б.Мөнхсоёл 

11. П.Мөнхтулга

12. Э.Одбаяр 

13. Д.Ганмаа 

14. Р.Сэддорж 

15. А.Ундраа 

16. Б.Уянга 

17. Г.Уянгахишиг 

18. О.Батнайрамдал 

19. Г.Энхцэцэг

20. Н.Алтаншагай 

21. Д.Батбаяр 

22. О.Номинчимэг 

23. Д.Бум-Очир

24.Э.Болормаа

25. Л.Мөнхбаясгалан 

26. Д. Батсүмбэрэл 

27. Ж.Золжаргал 

28. Д.Үүрийнтуяа

29. Л.Энхнасан 

30. Д.Батлут 

31. Ч.Номин 

32. П.Сайнзориг 

33. Ц.Сандаг-очир 

34. М. Мандхай 

35. М.Ганхүлэг

36. М.Нарантуяа-Нара

36. Н.Наранбаяр

37. C.Зулпхар

38. М.Сарнай

39. С.Эрдэнэболд

40 Ц.Мөнхтуяа

41.C.Ганбаатар

May be an image of ticket stub and text

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.