0
Казакстан улсын Астана хотноо зохион байгуулагдсан гардан тулааны аварга шалгаруулах "Астана дэлхийн цом-2025" тэмцээний өөрийгөө хамгаалах төрөлд ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн 633 дугаар дамжааны сонсогч М.Бат-Эрдэнэ 80 кг-ийн жинд мөнгөн медаль хүртлээ.
Тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Дотоод хэргийн их сургуулийн Биеийн тамир, албаны бэлтгэлийн институтийн ахлах багш, дэд хурандаа Х.Оналбек дасгалжуулагчтай 11 тамирчин оролцсон байна.
Баг тамирчид тус тэмцээний өөрийгөө хамгаалах болон тулааны төрлөөс 2 алт, 4 мөнгө, 7 хүрэл нийт 13 медалийг хүртсэн амжилтыг үзүүлжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.