dobu.mndobu

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд 5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд 5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутагт өчигдөр /2025.10.21/ 17:14:08 цагт 5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.

Тодруулбал, Завхан аймгийн Баянхайрхан, Нөмрөг, Сантмаргаз, Сонгино, Тосонцэнгэл, Цэцэн-Уул суманд газар хөдлөлтийн чичирхийлэл бага зэрэг мэдрэгджээ. Газар хөдлөлтийн улмаас ямар нэгэн хохирол учраагүй байна.

Тус газар хөдлөлт газар зүйн байршлын хувьд өргөрөг, уртрагийн 49.40 97.89-д болжээ. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын төвөөс зүүн урд зүгт 18км, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын төвөөс баруун зүгт 62км, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын төвөөс хойд зүгт 76км зайд газар хөдлөлт болсон аж. 

Эх сурвалж:  ШУА-ийн Одон Орон Геофизикийн Хүрээлэн

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.