0
Сүүлийн өдрүүдэд үүсээд буй шатахууны хомсдолтой холбогдуулан Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням "Петровис" ХХК Улаанбаатар хотод 40 шатахуун түгээх станцтай. АИ-92 өдөр тутмын ачилт хэвийн хэмжээнд байгаа ч хүрэлцэхгүй байсан тул улсын нөөцөөс нэмэлт хангалт хийж өгч байна.
БНХАУ-аас нэмэлтээр урьдчилж захисан Евро-5 стандартын АИ-92 нь ирэх долоо хоногт орж ирэхээр байна. ОХУ-аас авах импортоо мөн нэмэгдүүлж байгаа.
Шатахууны хангалт тасрахгүй. Иргэд олон нийт та бүхэн тайван, хүлээцтэй хандаж ердийн хэрэглээнийхээ түвшинд худалдан авалт хийхийг хүсье.
Өдөр болгон шатахуун түгээх станцуудыг шатахуунаар хангаж байгаа боловч хэрэглээний огцом өсөлттэй холбоотой шатахуун нь дууссан ШТС-ыг авто замын түгжрэлээс шалтгаалан өдөрт нь ахин цэнэглэж амжихгүй байна. Нийслэлтэй ярилцаад зохицуулалт хийж ажиллаж байгаа.
"Шунхлай" ХХК ердийн үед Улаанбаатар хотод өдөрт 150,000 литр АИ-92 гаргадаг байсан бол сүүлийн өдрүүдэд 400,000 литрийг өдөр бүр гаргаад дуусаад байна" гэлээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.