 dobu
dobu0

Массажны газар гэх нэрээр 14-15 настай охидыг ажиллуулж, биеийг нь үнэлүүлж байсан байж болзошгүй үйлдлийг илрүүлж, шалгаж эхэлжээ.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газраас энэ оны аравдугаар сарын 24-26-ны хооронд тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг саун массажны газруудад хяналт шалгалт явуулсан байна. Шалгалтаар тус дүүргийн 14, 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан “А”, “И” нэртэй саун массажны газрууд нь 14-15 насны насанд хүрээгүй охидыг ажиллуулж, бусдад биеэ үнэлэхийг зуучилсан, бусдыг биеэ үнэлэхэд орон байр, бусад зүйлээр хангасан байж болзошгүй биеэ үнэлэхийг зохион байгуулах, хүн худалдаалах гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд илэрчээ.
Улмаар уг үйлдлүүдийг бүртгэлд авч, шалгалтын ажиллагааг явуулж эхэлсэн байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.