dobu.mndobu

Г.Занданшатар: Монгол Улс дэлхийн зах зээлд “эрсдэл өндөр” орноос “итгэл сэргэсэн” улс болж өөрчлөгдөж байна

Г.Занданшатар: Монгол Улс дэлхийн зах зээлд “эрсдэл өндөр” орноос “итгэл сэргэсэн” улс болж өөрчлөгдөж байна

“Их гурвал” буюу дэлхийн гурван гол зээлжих зэрэглэл тогтоогч байгууллага Монгол Улсын үнэлгээг ахиулсан талаар Ерөнхий сайд Г.Занданшатар цахим  хуудсаараа дамжуулан мэдээллээ.

Тэрбээр "Төсвийн зардлыг 2.2 их наяд төгрөгөөр хэмнэж, нүүрсний экспорт, валютын урсгалыг нэмэгдүүлж, гадаад валютын нөөцийг түүхэн дээд түвшинд хүргэж, авлига, нүүрсний хулгайтай тэмцэж, шударга ёсыг тогтоох, эдийн засгаа сэргээх бодлого үр дүнгээ өгч байна.

Үр дүнд нь Монгол Улс энэ онд гурван том агентлагаас дараах үнэлгээг авлаа. 

- Moody’s: “B2 → B1, тогтвортой”

- Fitch: “B+, тогтвортой”

- S&P: “B+ → BB-, тогтвортой” 

Өчигдөр (2025.10.30) S&P Global Ratings байгууллага Монголын зээлжих зэрэглэлийг “BB-” болгон ахиулсан нь 2012 оноос хойших хамгийн өндөр үнэлгээ юм.

Зээлжих зэрэглэл ахиснаар:

- Улсын гадаад санхүүжилтийн өртөг буурна.

- Хувийн хэвшил илүү таатай нөхцөлөөр зээл авах боломжтой болно.

- Хөрөнгө оруулагчдын Монголд итгэх итгэл улам батжинa.

- Засгийн бонд болон хувийн хэвшлийн гадаад санхүүжилтийн зардал буурах нөхцөл бүрдэнэ.

Энэ бол зүгээр нэг статистик биш харин Засгийн газрын бодлогод итгэсэн олон улсын үнэлгээ юм. Монгол Улс дэлхийн зах зээлд “эрсдэл өндөр” орноос “итгэл сэргэсэн” улс болж өөрчлөгдөж байна" гэжээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.