dobu.mndobu

Гранд мастерсын дэлхийн аваргын эхний өдөр Монголын тамирчид таван хүрэл медаль хүртлээ

Гранд мастерсын дэлхийн аваргын эхний өдөр Монголын тамирчид таван хүрэл медаль хүртлээ

Франц улсын Парис хотноо энэ сарын 3-7-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй Гранд Мастерс буюу Ахмадын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ.

Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн M1 (30–34 нас) болон M2 (35–39 нас) ангиллын жингүүдийн барилдаанууд явагдаж, Монголын жүдочид амжилттай оролцов.

Манай багийн тамирчдаас:

-M1 ангиллын -60 кг жинд — Б.Сайнтөр хүрэл медаль

-M2 ангиллын -60 кг жинд — Б.Энхтөр хүрэл медаль

-M2 ангиллын -66 кг жинд — П.Амаржаргал хүрэл медаль

-M2 ангиллын -73 кг жинд — Д.Алтансүх хүрэл медаль

-M2 ангиллын -81 кг жинд — Р.Анхбаатар хүрэл медаль тус тус хүртлээ.

Ийнхүү манай жүдочид Гранд Мастерсын дэлхийн дэвжээнд эхний өдрөө таван хүрэл медаль хүртэж, Монголын далбаагаа мандуулав.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.