dobu.mndobu

Орос Иранд АНУ-ын цэргүүдийн байршлын талаарх мэдээллийг өгсөн гэж сэжиглэжээ

0

НийтлэлчAdmin

Огноо2026-03-07

Орос Иранд  АНУ-ын цэргүүдийн байршлын талаарх мэдээллийг өгсөн гэж сэжиглэжээ

Орос улс АНУ-ын цэргүүдийн байршлын талаарх мэдээллийг Иранд өгснөөр Ойрхи Дорнодод хөндлөнгөөс оролцсон гэж сэжиглэгдэж байна.

Иран Ойрхи Дорнодод хийсэн сөрөг довтолгооныхоо үеэр хүлээлтээс давсан нарийвчлалтай цохилт өгөх чадварыг харуулсан.

Энэ сарын 1-нд Кувейт дэх АНУ-ын түр командлалын цэг рүү дайрч, зургаан АНУ-ын цэрэг амиа алдсан.
Агаарын орон зайн радар, командлалын байгууламж, тэр ч байтугай Саудын Араб дахь ТТГ-ын байрыг нарийн тодорхойлж, довтолсон байна.

Түүнчлэн бусад улс орон дахь  АНУ-ын цэргийн байгууламж, компаниуд руу дрон, пуужин оновчтой харвасан байна. Эдгээр нарийн халдлагын ард Орос байгаа гэсэн хардлага гарч иржээ.

АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд засгийн газрын албан тушаалтнуудын мэдээлснээр Орос улс Иранд АНУ-ын байлдааны хөлөг онгоц, нисэх онгоцны байршил зэрэг цогц мэдээллийг өгсөн гэж мэдээллээ.

Тэд мөн эдгээр үйлдэл нь АНУ-ын Украинд үзүүлсэн дэмжлэгийн хариу арга хэмжээ гэж мэдээлжээ.

Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Каролин Левиттаас сурвалжлагч “Хэрэв АНУ-ын цэргүүд Оросын мэдээллийн улмаас эрсдэлд орсон бол яагаад энэ нь асуудал биш гэж?”  асуусан асуултад “Украины дайны дараа Иран, Оросын хамтын ажиллагааны харилцаа эрс бэхэжсэн. Иранд олон тооны довтолгооны нисгэгчгүй онгоц нийлүүлж, тэр ч байтугай богино зайн баллистик пуужин дамжуулсан гэж сэжиглэж байна” гэж хариулсан байна.
 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.