0

Франц улсын Парис хотноо энэ сарын 3-7-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй Гранд Мастерс буюу Ахмадын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хоёр дахь өдрөө амжилттай өндөрлөлөө.
Тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн M3 (40–44 нас) болон M4 (45– 48нас) ангиллын жингүүдийн барилдаанууд явагдаж, Монголын жүдочид хоёр хүрэл медаль хүртсэн амжилттай оролцов.
Манай багийн тамирчдаас:
M3 ангиллын -73 кг жинд — Чинчулууны Баярмагнай хүрэл медаль /Орхон аймаг Эрдэнэт хот/
M4 ангиллын -66 кг жинд — Сономдагвын Чинзориг хүрэл медаль /Говь-Алтай аймгийн Жаргалан сум/ тус тус хүртлээ.
Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн M1 (30–34 нас) болон M2 (35–39 нас) ангиллын жингүүдийн барилдаанууд явагдаж, Монголын жүдочид таван медаль хүртсэн амжилттай оролцсон юм.
Тодруулбал:
-M1 ангиллын -60 кг жинд — Б.Сайнтөр хүрэл медаль
-M2 ангиллын -60 кг жинд — Б.Энхтөр хүрэл медаль
-M2 ангиллын -66 кг жинд — П.Амаржаргал хүрэл медаль
-M2 ангиллын -73 кг жинд — Д.Алтансүх хүрэл медаль
-M2 ангиллын -81 кг жинд — Р.Анхбаатар хүрэл медаль тус тус хүртсэн билээ.
Ийнхүү манай жүдочид Гранд Мастерсын дэлхийн дэвжээнд эхний хоёр өдрөө нийт долоон хүрэл медаль хүртэж, Монголын далбаагаа мандуулав.

Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.