0

АНУ-ын цэргийн хүчин Ираны Харг арал руу дайрч, цэргийн байгууламжуудыг устгасан гэж мэдэгдэв. Тус арал нь Ираны эдийн засгийн гол төв бөгөөд Ираны түүхий газрын тосны экспортын 90 орчим хувийг хариуцдаг газрын тосны экспортын гол терминал юм.
Ерөнхийлөгч Трамп өөрийн TruthSocial хуудаснаа "Дөнгөж сая миний тушаалаар АНУ-ын цэргийн Төв командлал Ойрхи Дорнодод түүхэн дэх хамгийн хүчтэй бөмбөгдөлтийн нэгийг хийж, Ираны Харг арал дээрх бүх цэргийн байг бүрэн устгасан" гэж мэдэгджээ. Ерөнхийлөгч Трамп нэмж хэлэхдээ, "Манай зэвсэгт хүчин бол дэлхий дээрх хамгийн хүчирхэг, боловсронгуй зэвсэг боловч нэр төрөө хамгаалахын тулд бид энэ арлын газрын тосны дэд бүтцийг устгахгүй байхаар шийдсэн" гэжээ.
Тэрбээр "Гэсэн хэдий ч хэрэв Иран эсвэл өөр хэн нэгэн Ормузын хоолойгоор хөлөг онгоц чөлөөтэй, аюулгүй нэвтрэхэд саад учруулах ямар нэгэн үйлдэл хийвэл би энэ шийдвэрээ (газрын тосны дэд бүтцийг устгахгүй байх) нэн даруй эргэн харах болно" гэж онцолсон байна.
АНУ-ын газрын тосны компани Амоко 1960-аад онд Харг арал дээр газрын тосны байгууламж барьсны дараа өдөрт 7 сая баррель хүртэлх Ираны түүхий газрын тос тээвэрлэдэг гол экспортын байгууламж болсон байна. Ираны баруун өмнөд хэсэгт орших газрын тосны ордуудаас олборлосон түүхий газрын тосыг дамжуулах хоолойгоор Харг арал руу дамжуулан цуглуулж, хөлөг онгоцоор экспортолдог байна.
АНУ-ын энэхүү халдлагаа Ираны Хормузын хоолойгоор дамжин өнгөрөх гарцыг дахин нээхэд чиглэсэн цэргийн дарамт шахалтын арга хэмжээний нэг хэсэг гэж тайлбарлаж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.