dobu.mndobu

Монголын чөлөөт бөхийн үндэсний шигшээ баг АНУ-ыг зорилоо

Монголын чөлөөт бөхийн үндэсний шигшээ баг АНУ-ыг зорилоо

Чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй шигшээ баг тамирчид энэ сарын 7, 8-нд Америкийн нэгдсэн улсын Нью Йорк хотод зохиогдох "Bill Farrell Memorial" олон улсын чөлөөт бөхийн тэмцээнд оролцохоор мордлоо.

Тус тэмцээний дараа эрэгтэй шигшээ багийн хувьд Филадельфи хотын Пенсильванийн их сургуульд хамтарсан бэлтгэлд, мөн цаашлаад Лихай Их сургуулийн Бүсийн бэлтгэлийн төв дээр хамтарсан бэлтгэлүүдэд тус тус хамрагдана.

Эмэгтэй шигшээ багийн хувьд "Колорадо Спрингс" Олимпын бэлтгэлийн төвд хамтарсан бэлтгэлд 14 хоног хамрагдаад ирэх юм.

2025 оны хувьд Монголын чөлөөт бөхийн холбоо шинэчилсэн бодлогын хүрээнд эрэгтэй, эмэгтэй шигшээ багуудаа олон улсын хамтарсан бэлтгэлүүдэд идэвхтэй хамрагдуулснаас энэ оны гуравдугаар сард эрэгтэй бүтэн багаараа ӨМӨЗО-ны шигшээ багтай хамтарсан бэлтгэлийг Хөх хотод, тавдугаар сард ОХУ-ын Дагестанд бүтэн багаараа хамтарсан бэлтгэл амжилттай хийж мөн эх орондоо зохион байгуулсан дэлхийн чансаа олгох тэмцээний өмнө Төв аймгийн Чампионс баазад олон улсын хамтарсан бэлтгэлүүдэд эрэгтэй, эмэгтэй багаа тус тус хамрагдуулсан байна. Долоодугаар сард Японы алдарт дасгалжуулагч Казухито Сакайг урьж Үндэсний шигшээ багийн зөвлөх дасгалжуулагчаар авсны үр дүнд аравдугаар сард манай эмэгтэй шигшээ багийн тамирчдын төлөөллийг Япон улсдаа урьж хамтарсан бэлтгэлд амжилттай хамруулжээ.

Үүний үр дүнд 2025 оны есдүгээр сард зохиогдсон насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай баг мөнгөн медаль нэг, хүрэл медаль гурвыг хүртжээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.