0

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг хэлэхдээ, "Солонгост ажиллаж буй гадаад ажилчидтай шударга бусаар харьцахгүй, хөдөлмөрийн аюулгүй орчинд, илүү хүндэтгэлтэй орчинд ажиллах боломжийг бий болгохын тулд бид Үндэсний Ассамблейн түвшинд идэвхтэй ажиллаж байна" гэжээ.
Энэ өдөр Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг АН-ын дарга О.Цогтгэрэлийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр тэрээр “Олон олон Монголчууд Солонгост ажил хөдөлмөр эрхэлж, эх орныхоо эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулж байна” гэлээ.
Ү Вон Шиг дарга саяхан болсон Чүсокийн буюу ургацын баярыг угтан Солонгост үйлдвэрлэлийн ослоор хоёр гараа алдсан Монгол залуутай уулзсанаа дурдаад “Түүний гэр бүлийг БНСУ-д тогтвортой оршин суулгах үүднээс Хууль зүйн яам болон холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна” гэлээ.
О.Цогтгэрэл дарга хариулахдаа “Ү Вон Шиг та Монгол иргэний маань гэрт нь очиж, хүндрэл бэрхшээлийг нь сонсож, тулгараад буй асуудлуудыг нь шийдвэрлэх тал дээр хичээнгүйлэн ажиллаж буйд Монголын ард түмэн талархаж байна” гэжээ.
Эх сурвалж: Ёнхап ньюс
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.