0

“Хүүхдийн эрхийг хамгаалах журмын хэрэгжилт, арга зүйн сургалт”-ыг зохион байгууллаа. Монгол Улсын Засгийн газраас Хүүхэд хамгааллын тухай хуулийг шинэчлэн найруулж, түүнийг дагасан 13 хууль, 36 дүрэм, журам, стандартад өөрчлөлт оруулсан.
Энэ эрх зүйн шинэчлэлийн хүрээнд “Соёл, биеийн тамир, спортын болон Хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагууд хамтран соёл, спортын үйл ажиллагаанд хүүхдийг оролцуулах, тэдний эрхийг хамгаалах шинэ журмыг боловсруулан батална.” гэж заасны дагуу журмыг шинэчлэн баталсан байна. Үүнд:
Аливаа соёл, спортын арга хэмжээ зохион байгуулагдахаас өмнө хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй эрсдэлийн урьдчилсан үнэлгээг заавал хийж, талууд хариуцлагын гэрээ байгуулах;
Хүүхдийг орой, шөнийн цагаар буюу 19:00 цагаас хойш соёл, спортын үзүүлбэр, арга хэмжээнд оролцуулахыг шууд хориглох;
Аливаа тэмцээн, уралдааны хувьд 13 хүртэлх насны оролцогч хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй болон бүтэн өнчин хүүхдээс тэмцээний мандат болон хураамж авахгүй байх;
“Нийтийн зорчигч тээврээс бусад хэрэгслээр хүүхэд тээвэрлэх, хүүхдийг аюулгүй тээвэрлэх нөхцөлийг хянах хуудас-01"-ийг баталж, заавал мөрдүүлэхээр болсон. Үүнд техникийн бүрэн бүтэн байдал, хамгаалалтын бүс, жолоочийн хариуцлагад салбарын хяналт тавих;
Хүүхдийг цахим орчны эрсдэл, үе тэнгийн дээрэлхэлт, бэлгийн болон хөдөлмөрийн мөлжлөг, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, байрлаж буй орчныг камержуулах зэрэг харилцааг нарийвчлан зохицуулсан байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.