dobu.mndobu

Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр тохиож байна

0

НийтлэлчAdmin

Огноо2025-11-11

Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр тохиож байна

Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр өнөөдөр (2025.11.11) тохиож байна.

Бурхан багш 33 тэнгэрийн оронд төрөл таалсан ээжийнхээ ачийг хариулахаар тус орноо залран, ээждээ болон бусад тэнгэрүүдэд гурван сарын турш ном айлдаж, ханьцашгүй дээдийн номын рашаанаар ээжийгээ ачлан, нирвааны хутагт хүргээд намрын адаг сарын 22-ны өдөр 33 тэнгэрийн орноос эргэж Замбуутив буюу "энэ дэлхий ертөнцөд залран ирсэн" хэмээн бурхан багшийн намтар, түүхэн сурвалжид тэмдэглэгдэн үлджээ.

Энэ нь бурхан багшийн 12 их зохионгуйн нэг бөгөөд жилд тохиох дөрвөн дүйчин өдрийн нэг тул намрын адаг сарын 22-ны өдрийг "Эхийн ачийг хариулсан” дүйчин өдөр хэмээн бурхны шашинт орнууд өргөн дэлгэр тэмдэглэснээр энэ өдөр эцэг, эхийн ачийг санаж, буян номд шамдах, ариун буяныг үйлдэн, хилэнц нүглийг тэвчиж, ижий аавыгаа баярлуулж, сайн үйл бүтээж, сайхан үг хэлж, бурхны орондоо одсон бол ачлал буяныг нь дурсан хойтын буянд зорин сайн үйлд хичээдэг уламжлалтай.

Эл өдөр МБШТ-Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба, хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж сүсэгтэн олонд "Насны авшиг" хайрлана. Насны авшиг нь хүний нас, хийморь, заяа төөргийг тэтгэж, эрүүл энх, амгалан жаргалантай амьдрахын ерөөл юм.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.