0

Цагдаагийн байгууллагад тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэрэг энэ онд 201 бүртгэгджээ. Тухайлбал, Энэ сарын 9-нд цагдаагийн байгууллагад “Автомашин алга болсон” гэх дуудлага, мэдээлэл ирсний дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн “Б” Hyundai Sonata маркийн автомашинаа хулгайд алджээ. Мөн энэ сарын 4-ний өдөр иргэн “Д” Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгслээ халаахаар асаалттай орхиж, хулгайд алдсан аж.
Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд Та бүхэн өөрийн тээврийн хэрэгслээ удаан хугацаагаар асаалттай эзэнгүй орхихгүй байх, дохиолол хамгаалалтын систем байршуулах болон хяналтын камертай газар автомашинаа байрлуулж өөрийн эд хөрөнгөө хулгайд алдахаас сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.