dobu.mndobu

ЦЕГ: Бүлэг зодооны хэрэгт холбогдуулан 11-р ангийн 8 сурагчийг шалгаж байна

ЦЕГ: Бүлэг зодооны хэрэгт холбогдуулан 11-р ангийн 8 сурагчийг шалгаж байна

Өсвөр насны хүүхдүүд нэгнээ хэрцгийгээр зодож, шалдлан, дараа нь хувцсыг өмсүүлж буй бичлэг цахим орчинд цацагдаад байна. Уг мэдээллийг нийтэлсэн иргэн "Охид нэгнийгээ согтууруулах ундаа уулган тасрааж байгаад залуучуудаар хүчирхийлүүлсэн байна" гэсэн байгаа юм.

Энэ талаар Цагдаагийн байгууллагаас тодруулахад "Цахим орчинд насанд хүрээгүй байж болзошгүй хүүхдүүд эмэгтэй хүүхдийг зодож, тохуурхаж байгаа бичлэг цацагдсан. Уг хэргийг цагдаагийн байгууллага энэ сарын 6-нд бүртгэн шуурхай шалгах ажиллагаа явуулж байна. Охиныг зодож, үг хэлээр доромжилж, тохуурхсан нь шалгалтаар тогтоогдсон. Харин бэлгийн хүчирхийлэл үйлдсэн асуудал тогтоогдоогүй. Дээрх хэрэгт хувийн болон улсын сургуулийн 11-р ангийн 8 хүүхдийг холбогдуулан шалгаж байна" хэмээн хэллээ. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.