dobu.mndobu

0-6 насны хүүхэд нь томуу туссан бол 5 хоногийн цалинтай чөлөө олгоно

0

НийтлэлчAdmin

Огноо2025-11-11

0-6 насны хүүхэд нь томуу туссан бол 5 хоногийн цалинтай чөлөө олгоно

Таван хоногийн цалинтай чөлөөний хуудсыг дараах тохиолдолд олгоно гэж ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга М.Наранпүрэв мэдээллээ.

Тэрээр, Томуу, томуу төст өвчний идэвхжилийн үед 7 хоногт 13-42 мянган хүн амбулаториор үзүүлдэг бөгөөд 1600-4600 хүн хэвтэн эмчлүүлдэг.

Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 78 хувь нь 15 хүртэлх насны хүүхэд, үүний дотор 55 хувь нь 0-5 насны хүүхэд байдаг. Энэ нь амьсгалын замын цочмог халдвар, уушгины хатгаа болж хүндрэх эрсдэл өндөр байдаг.

Иймд дараах тохиолдолд:

-Өрх, сум, дүүргийн эрүүл мэндийн байгууллагат эмчийн үзлэгт хамрагдсан байх,

-Томуу, томуу төст өвчний улмаас халууралт буухгүй, хүндэрч магадгүй эрсдэлтэй бол,

-Эцэг эхийн асран хамгаалал, хяналт зайлшгүй шаардлагатай 0-6 хүүхэдтэй бол цалинтай чөлөө олгоно.

5 хоногийн цалинтай чөлөө нь цалинг бүтнээр нь олгох тогтоол юм. Чөлөөний хуудсыг даатгуулагчид олгох эмнэлгийн хуудасны журмын хуудсаар олгоно. Холбогдох чиглэл, заавар, журмыг өрх, сум, дүүргийн төвүүдэд хүргүүлсэн" гэв.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.