0

Хан-Уул дүүргийн “Вива сити” орчимд Туул гол дагуу баавгай орж ирсэн дуудлага бүртгэгджээ.
Нийслэлийн Байгаль орчны газраас шуурхай бүлгийн таван албан хаагч хоёр автомашинтай, ХУД-ийн Онцгой байдлын газрын зургаан албан хаагч нэг автомашинтай, ХУД-ийн цагдаагийн газраас дөрвөн албан хаагч нэг автомашинтай эрэн хайх ажлыг Туул гол дагуу зохион байгуулж байна.
Нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газраас эрэн хайх ажиллагаа хийж байна. Иймд иргэд, олон нийтийг анхаарал, болгоомжтой байхыг сэрэмжлүүллээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.