dobu.mndobu

2026 оны улсын төсөвт төвийн бүсэд 75 төсөл, арга хэмжээ тусгагдлаа

2026 оны улсын төсөвт төвийн бүсэд 75 төсөл, арга хэмжээ тусгагдлаа

Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймагт 2026 оны улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжих 1,274.4 тэрбум төгрөгийн өртөгтэй 75 төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн төсөв тусгагдлаа.

Эдгээрийн 2026 онд санхүүжих нийт дүн 352.9 тэрбум төгрөг байна. Дээрх хөрөнгө оруулалт нь бүс нутгийн тэнцвэртэй хөгжил, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, Төвийн бүсийн хөгжил, иргэдийн амьжиргааг дэмжихэд чиглэж байна.

Мөн ирэх оны төсөвт багш, эмч, төрийн болон эрдэм шинжилгээний байгууллагын ажилчдын цалинг, ахмад настны болон халамжийн тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэх бодлого тусгагдлаа.

Үүнтэй зэрэгцэн төсвийн сахилга батыг хангах үүднээс:

-Төсвийн ерөнхийлөн захирагч нарын урсгал зардлыг 6–12.8% бууруулах,

-Зарим байгууллагын зардлыг 2025 оны түвшинд хадгалах,

-Тэвчиж болох зардлуудыг хойшлуулах зохицуулалт орсон аж.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.