0
Хилийн цэргийн албан хаагч доод албан тушаалтнаа ажлын байрандаа зодож буй бичлэг цахим орчинд тархсан.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, "Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас дээрх асуудлыг 2024.11.28- ны өдөр гомдол мэдээллийн бүртгэлд авч шалгаж байна. Шалгалтын явцад ангийн эрх бүхий албан тушаалтан болох М нь тус ангийн ахлах ажилтан А-г удаа дараа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж ажил тасалсан гэх шалтгаанаар загнаж цохьсон гэх нөхцөл байдал тогтоогдсон. Одоогоор хохирогчийн биеийн байдал хэвийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна" гэх мэдээллийг өглөө.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.