dobu.mndobu

Т.Сайфолла, С.Мөнхзул нар түүхэн амжилт үзүүллээ

Т.Сайфолла, С.Мөнхзул нар түүхэн амжилт үзүүллээ

Румын улсад пауэрлифтингийн хүчний гурван төрөл буюу шахалт, суулт, таталтын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 10-16-ны өдрүүдэд боллоо. Тэмцээнд манай улсаас гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор таван тамирчин оролцоход нийлбэр дүнгээр хоёр тамирчин мөнгөн медаль хүртсэн нь түүхэн амжилт болов.

Тэмцээний эрэгтэйчүүдийн -120 кг-ын жинд Т.Сайфолла суултын төрөлд 440 кг-ыг өргөснөөр алт, таталтын төрөлд 360 кг-ыг татсанаар хүрэл медаль хүртэж, нийлбэр дүн (1097.5 кг)-гээр хүрэл медаль хүртэв. Мөн эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул суултын төрөлд 252.5 кг-ыг өргөснөөр мөнгө, таталтын төрөлд 232.5 кг-ыг татсанаар мөнгөн медаль хүртэж, нийлбэр дүн (620 кг)-гээр мөнгөн медаль хүртлээ.

Ийнхүү Т.Сайфолла, С.Мөнхзул нар Монголын пауэрлифтингийн спортын түүхэнд анх удаа нийлбэрийн медаль хүртсэн тамирчид болж байна. Мөн насанд хүрэгчдийн 59 кг-ын жинд Э.Нанзаддорж суултын төрөлд 245 кг-ын өргөж хүрэл, шахалтын төрөлд 170 кг-ыг шахсанаар хүрэл медаль хүртлээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.