0

БНХАУ-ын Хайнинг хотод энэ өдрүүдэд зохион байгуулагдсан туухай өргөлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс оролцсон ОУХМ, ахлагч Э.Буджав дэлхийн аварга болж, түүхэн амжилт тогтоов.
Оросын холбооны улсын Кострома хотын Цацраг, хими, биологиос хамгаалах цэргийн сургуулийн 5 дугаар курст суралцаж буй тэрбээр 68 кг-ын жинд огцом өргөлт, түлхэлттэй өргөлт хоёр төрөлд аль алинд нь алтан медаль хүртэж, нийлбэр дүнгээр дэлхийн аварга болов.
Ингэснээр Э.Буджав өмнөх онуудын амжилтуудаа нэгтгэн, Дэлхийн аваргаас нийт 10 алтан медаль хүртсэн Монголын туухай өргөлтийн спортын түүхэн амжилт үзүүлсэн тамирчин болов.
Түүнчлэн энэ тэмцээний үеэр олон улсын шүүгчийн сертификатаа гардан авч, туухайт спортын дэлхийн 47 дахь, Монгол Улсын анхны олон улсын зэрэглэлтэй шүүгч болсон нь түүний спортоороо эх орноо сурталчлах бас нэг том гавьяа боллоо.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.