dobu.mndobu

Солонгосын хэвлэлд: Тэд үнэхээр өөр төрсөн үү?

0

НийтлэлчAdmin

Огноо2025-11-19

Солонгосын хэвлэлд: Тэд үнэхээр өөр төрсөн үү?

Өмнөд Солонгосын trend-korea.co.kr сайтад "Physical: Asia" шоунд оролцсон Монголын багтай холбоотой мэдээ нийтлэгджээ. Мэдээг орчуулан хүргэж байна. 


Netflix-ийн "Physical: Asia" шоу аравдугаар сарын 28-нд нээлтээ хийлээ. Уг шоугаар найман улсын баг тамирчид 1 тэрбум вон (ойролцоогоор 860,000 доллар)-ын төлөө өрсөлдөх юм.

Шоуны эхний ангиас л үзэгчдийн анхаарлыг шууд татсан баг нь "Монгол" байв. 1998 онд төрсөн Баярсайханы Орхонбаяраар ахлуулсан Монголын баг тамирчид “Үндэсний бөхийн аварга”, “Жүдо”, “Волейбол”, “Уран нугаралт”, "Сагсан бөмбөг" зэрэг спортоор хичээллэдэг ажээ. Нэвтрүүлэг цацагдсаны дараахан цахим ертөнцөөр "Тэдний бие галбир өөр юм", "Хүрэн баавгай, чоно алхаж байна" гэх мэт сэтгэгдлүүд дүүрэн байв. Тэд үнэхээр өөр төрсөн үү?

Монгол хүний ​​бие бялдрыг хийж буй дасгал, амьдралын хэв маягаар нь тайлбарлах аргагүй. Шинжлэх ухааны судалгаагаар тэдэнд нүүдэлчин амьдралын хэв маягт тохирсон генетикийн дасан зохицох чадварууд байдгийг тогтоожээ.

Нэгдүгээрт, тэсрэх хүч, булчингийн агшилтын үр ашигт нөлөөлдөг ACTN3 ген (R-type) нь монголчуудад өндөр хувьтай байдаг. Энэ ген нь хүйтэн цаг агаарт богино зайд гүйх, булчинг идэвхжүүлдэгтэй холбоотой бөгөөд дасгалын үед ядралт бага байлгаж, илүү хүч чадлыг бий болгодог байна.  

Цаашлаад өөх тосыг эрчим хүч болгон хувиргадаг UCP1 ба CPT1A генийн мутацийн хувь тэдэнд өндөр байдаг. Энэ нь өөх тосны солилцооны үр ашгийг нэмэгдүүлж, хэт хүйтнийг тэсвэрлэх, удаан хугацаанд байх ашигтай "Эрчим хүч хэмнэх хууль"-ийг бий болгодог аж.

Ийм тэсвэр тэвчээртэй байхын тулд хоолны дэглэм бас чухал юм. Монголчуудын уламжлалт хооллолтод улаан мах (хонь, адуу, үхэр), шар тостой цай, бяслаг зэрэг өөх тос, уураг ихтэй хүнсний бүтээгдэхүүнүүд голлосон байдаг. Энэ кетоген нь бодисын солилцоог өдөөж, тэсвэр тэвчээр, уян хатан чанарыг сайжруулдаг физиологийн хэв маягт хүргэдэг байна. 

"Physical: Asia"-д оролцсон Монголын баг бол удамшлын болон өнөөгийн соёлын хосолсон байдлыг харуулж буй юм. Эхний ангид тэд буулгах, барих, түлхэх зэрэг булчингийн тэсвэр хатуужил, атгах хүчийг урьтал болгодог даалгавруудыг давж гарч чадахаа харуулсан. Олон хүн “Тэдний цусанд Чингис хаан бий” хэмээж байв.

Энэ улиралд Монголоос гадна Солонгос, Япон, Филиппин, Австрали, Тайланд, Турк, Индонез зэрэг найман орны төлөөлөгчид оролцож байна.

Netflix нь энэ шоугаар дамжуулан соёлын болон бие махбодын олон төрөл байдлыг харуулж буйгаараа онцлог юм. Тэд улс үндэстэн бүрийн өв уламжлалыг шингээсэн биеийн бүтэц, хөдөлгөөнийг өрсөлдөөн байдлаар харууллаа. 

Эх сурвалж: Trend-korea.co.kr

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.