0

Эмийн эмчилгээнд хариу үйлчилгээ үзүүлэхгүй, тухайн нянгийн халдвар нь эмээр эдгэрэх боломжгүй болохыг эмэнд тэсвэртэй нян гэнэ. Эмэнд тэсвэртэй нян үүсэх гол шалтгаан нь нянгийн эсрэг эмийг зохисгүй, дур мэдэн хэрэглэх, шинж тэмдэг намжих төдийд дутуу хэрэглээд орхих зэрэг юм. Эмэнд тэсвэртэй болсон нянгийн халдвар, өвчний үед эмчилгээ үр дүнгүй болж, нас баралтад хүргэх эрсдэл бий болдог.
Тухайлбал, Сүрьеэ өвчний үеийн эмийн эмчилгээг тасалдуулснаас үүдэн эмэнд тэсвэртэй сүрьеэ болж хүндэрдэг. Манай Улсад жилд дунджаар 3000 гаруй сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдэж байгаагаас 5 хувийг нь олон эмэнд тэсвэртэй сүрьеэ (ОЭТС) эзэлж байна. Энэ хувь сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай байна.
2024 онд эмэнд тэсвэртэй сүрьеэгийн нийт 265 тохиолдол бүртгэгдсэн. Үүний 156 нь олон эмэнд тэсвэртэй сүрьеэ бөгөөд жил бүр олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн улмаас 15-20 хүн нас барж байна. Харин дэлхий дахинд энэхүү нянгийн улмаас жил бүр 700,000 гаруй хүн нас барж байна.
Эмийг эмчийн бичиж өгсөн жорын дагуу уух нь эмийн тэсвэржилт үүсэхээс сэргийлнэ. Таны биеийн байдал сайжирсан ч эмчийн заавраар эмээ дуустал уугаарай.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.