0

Тайванийн нэгэн сувилагч эрчимт эмчилгээний тасгийн өвчтөнүүдийн зургийг зөвшөөрөлгүйгээр авч олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацсан нь маргаан үүсгэж байна.
Тайванийн Mirror Media зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, Тайпей хотын нэгэн томоохон эмнэлэг сувилагч А (30)-ыг энэ оны 2-р сарын дундуур ажлаас нь түдгэлзүүлэх шийдвэрийг гаргасан байна. Эмнэлгийн зүгээс сувилагч А-г ажлаас нь түр хугацаагаар түдгэлзүүлж, дотоод дотоод хяналт шалгалтын ажил эхлүүлжээ.
Сувилагч А нь тус эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт ойролцоогоор долоон жил ажиллаж байгаа аж. Тэрбээр цахим орчинд нэлээд алдартай байсан бөгөөд хэдэн арван мянган дагагчтай байжээ.
Тэрбээр голчлон сувилагчийн өдөр тутмын мэргэжлийн онцлогоо харуулсан зургуудыг хуваалцаж, хагас нүцгэн зургуудаа ч оруулдаг байжээ. Энэ асуудал нь түүний эрчимт эмчилгээний тасгийн өвчтөнүүдийн зургийг нууцаар авч, олон нийтийн мэдээллийн цахим орчинд байршуулахад хүргэжээ.
Сувилагч А нь өвчтөнүүдийн зөвшөөрөлгүйгээр янз бүрийн эмчилгээний процедур, нөхцөл байдлын зургуудыг байршуулсан бөгөөд үүнд биедээ гуурстай, ухаангүй зэрэг хүнд өвчтэй өвчтөнүүдийн зургууд багтжээ. Тэрбээр мөн өөрийн постууд дээрээ шоолсон, доромжилсон үгстэй пост бичсэн байна. Мөн биедээ эмнэлгийн эмчилгээний хэрэгсэл холбосон, живх өмссөн, орон дээрээ бие зассан өвчтөний бичлэгийг нийтэлж, өвчтөнүүдийн талаар сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, хараалын үг хэллэг хэрэглэсэн байна.
Тэрбээр "Өтгөн нь гол шиг урсаж байна", "Үхдэлийн нүд", "Би үнэхээр тамд байна", "Өвчтөний ам, хамраас цус гарч, тэр ч байтугай цустай өтгөн гарч байсан" гэж бичжээ.
Тайванийн интернет хэрэглэгч нар өвчтөнүүдийн ихэнх нь хүнд өвчтэй, ухаангүй байхад нь бичлэг хийж байгаа нь тэдний хувийн нууц, нэр төрийг бүрэн үл тоомсорлосон үйлдэл явдал хэмээн шүүмжилж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.