dobu.mndobu

Төөрсөн 15 иргэнийг эсэн мэнд олжээ

Төөрсөн 15 иргэнийг эсэн мэнд олжээ

Онцгой байдлын байгууллагад өнгөрсөн хоногт /2025.11.23-24/ Дундговь, Өмнөговь, Төв аймгийн таван суманд бүртгэгдсэн төөрсөн, сураггүй болсон 15 иргэний эрлийн ажиллагааг зохион байгуулж, эсэн мэнд оллоо.

Эдгээр иргэдийн долоо нь том хүн, найм нь хүүхэд байжээ. Тэд малаа хариулж, автомашинтайгаа зорчиж яваад төөрч, сураггүй болсон байна.

Дуудлагын дагуу тухайн аймгийн Онцгой байдлын байгууллага, Цагдаагийн байгууллага болон орон нутгийн мэргэжлийн ангийн нийт 74 хүн, 13 автомашин, техник хэрэгсэлтэйгээр  ажиллажээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.