0
Нийслэлийн 2025 оны төсөв батлах тухай тогтоолын төсөлтэй хамт Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээг шинэчлэх, Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн.
Тус тогтоолын төслүүдэд "ирэх онд тээврийн хэрэгслийн албан татварыг 3 дахин, авто зам ашигласны төлбөрийн хэмжээг 5 дахин нэмэгдүүлэхээр тооцож тусгасан" гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан.
Тэгвэл уг мэдээллийн талаар Нийслэлийн ЗДТГ-аас тодрууллаа. Уг төсвийн төслийг ирэх долоо хоногт болох НИТХ-ын ээлжит хурлаар хэлэлцэж, олонхын саналаар шийдвэрлэх аж. Өөрөөр хэлбэл, “автомашины татвар нэмэгдэнэ” гэх мэдээлэл нь эцэслэн батлагдаагүй, НЗДТГ-аас өргөн мэдүүлээд буй төсөвт тусгагдсан төсөөлөл" гэдгийг албаны эх сурвалж мэдээллээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.