dobu.mndobu

Б.Гончигсүрэн "Абу Даби-2025" их дуулгад түрүүллээ

Б.Гончигсүрэн "Абу Даби-2025" их дуулгад түрүүллээ

АНЭУ-ын Абу Даби хотод гурван өдөр үргэлжилсэн их дуулга тэмцээний сүүлийн өдөр буюу эрэгтэйчүүдийн +100кг /жин/-д хүч үзсэн Хилчин спорт хороо, "Ажнай корпораци", Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Б.Гончигсүрэн алтан медаль хүртэв.

Тэрбээр алтан медалийн төлөө олимп, дэлхийн хүрэл медальт, ОХУ-ын тамирчин Тамерлан Башаевыг үндсэн цагт юүко үнэлгээгээр ялж аваргаллаа. 

Абу Дабигийн дэвжээнээс Монголын баг нэг алт, хоёр мөнгөн медаль авч багийн дүнгээр дөрөвдүгээр байр эзэллээ. Улмаар 52 орноос дөрөвт жагсав.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.