dobu.mndobu

Улсын хэмжээнд амьсгалын замын цочмог хүнд халдварын тохиолдол нэмэгдсээр байна

0

НийтлэлчAdmin

Огноо2025-12-02

Улсын хэмжээнд амьсгалын замын цочмог хүнд халдварын тохиолдол нэмэгдсээр байна

Эрүүл мэндийн яамнаас томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаарх мэдээллийг танилцууллаа.

2025 оны арванхоёрдугаар сарын 01-ний байдлаар, улсын хэмжээнд эмнэлэгт 3,401 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 89.2% (3,035) нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байгаа ба өмнөх өдрөөс 38.1%-иар нэмэгдсэн байна. Үүнээс амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаант жирэмсэн 72 эмэгтэй байна. 

Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 3,238 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 77.3% (2,502) -ийг эзэлж байна.  Энэ нь өмнөх өдрөөс 37.9%-иар нэмэгджээ.

Улсын хэмжээнд 2,518 ор дэлгэх төлөвлөлт гаргасан. Үүнээс нийслэлд 2,135 орны зохицуулалт хийн дэлгэн ажиллуулж байгаа аж.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.