0

Дэлхийд хамгийн олон дагагчтай YouTuber гэдгээрээ алдартай Бист гэрлэж байгаагаа зарласан бөгөөд түүний гэрлэлтийн өмнөх гэрээнд эхнэрээ хуурвал 5 сая доллар төлнө гэсэн нь халуун сэдэв болоод байна.
Бист хуримынхаа хэд хэдэн зургийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хуваалцаж, "Би хатагтай Бистийг оллоо" гэж хэлээд үүнийг "амьдралынхаа хамгийн сайхан өдөр" гэжээ. Түүний хурим Британийн Виржин Группийн үүсгэн байгуулагч Ричард Брэнсоны эзэмшлийн арал дээрх амралтын газарт долоо хоногийн турш хувийн байдлаар болсон бөгөөд гэр бүлийн 70 гишүүн, дотны найзууд нь оролцсон байна.
Ноён Бист болон түүний эхнэр Теа Буйсон нар анх 2022 онд Өмнөд Африкт танилынхаа ачаар танилцжээ.
Хосууд өнгөрсөн жил сүй тавих үеэрээ гэрлэлтийн өмнөх гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд нууц амрагтай болвол эхнэртээ 5 сая төлнө гэсэн заалтыг оруулсан нь анхаарал татаж байна.
Ноён Бист дэлхийд хамгийн олон (ойролцоогоор 500 сая) захиалагчтай YouTube сувгийн эзэн гэдгээрээ алдартай. Түүний сарын орлого нь монгол төгрөгөөр 80 орчим тэрбум төгрөг юм.
Тэрбээр мөн Америкийн Time сэтгүүлээс "Дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүн"-ий нэгээр шалгарсан анхны YouTuber юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.