dobu.mndobu

“Хирсийн эвэр”-ийг хил дамнуулан нэвтрүүлэхийг завджээ

“Хирсийн эвэр”-ийг хил дамнуулан  нэвтрүүлэхийг завджээ

Дэлхийн хар зах зээлд хамгийн өндөр үнэтэй хууль бус барааны нэг болох хирсийн эврийг хил дамнуулан нэвтрүүлэхийг завджээ.

Тодруулбал, Монгол Улсын иргэн Ж, А, Г нарын бүлэг этгээдүүд нь Зэрлэг аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцын жагсаалтад орсон хирсийн гурван ширхэг хөрөөдсөн эврийг Бүгд Найрамдах Франц Улсаас олон улсын шуудангаар авч Монгол Улсаар дамжуулан Бүгд Найрамдах Хятад Улсаар хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан хэргийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгаж байна. 

Хирсийн эвэр нь дэлхийн хар зах зээлийн хамгийн өндөр үнэтэй хууль бус барааны нэг бөгөөд 1кг нь 90,000 доллар буюу 830 сая төгрөгийн үнэлгээтэй байдаг аж. Уг хууль бус үйлдэл нь Монгол Улсын хуульд заасан ял шийтгэх хуулийн хариуцлага хүлээх зохицуулалттай тул гэмт үйлдлээс татгалзахыг анхааруулж байна. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.