dobu.mndobu

“Улаанбаатар хот-Хөвсгөл аймгийн Хатгал тосгон” чиглэлийн зорчигч тээврийн үйлчилгээг сэргээлээ

“Улаанбаатар хот-Хөвсгөл аймгийн Хатгал тосгон” чиглэлийн зорчигч тээврийн үйлчилгээг сэргээлээ

"Улаанбаатар хот-Хөвсгөл аймгийн Тариалан сум-Хөвсгөл аймгийн Хатгал тосгон-Улаанбаатар хот" чиглэл энэ сарын 12-ны өдрөөс явж эхэлнэ. ХХ79 чиглэлийн дугаартай “Улаанбаатар хот-Хөвсгөл аймгийн Хатгал тосгон” чиглэлд хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг түр хугацаанд зогсоосон байсан бөгөөд уг чиглэлийн үйлчилгээг сэргээлээ.

Тодруулбал, Улаанбаатар хот талаас буюу Драгон зорчигч тээврийн төвөөс Баасан, Ням гарагт 10:00 цагаас, Хөвсгөл аймгийн Хатгал тосгоноос Баасан, Ням гарагт 07:30 цагаас хөдөлнө.


Тасалбарын үнэ тарифийн хувьд том хүн 88,400, хүүхэд 44,200 төгрөгийн үнэтэй байх аж.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.