0

Батлан хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга хурандаа Э.Гансүх Бүгд Найрамдах Филиппин Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе хурандаа Майкл Рамил М.Кабусас болон атташегийн албаны төлөөлөгчдийг өнөөдөр /2025.12.05/ Батлан хамгаалах яаманд хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар талууд Монгол Улс, Бүгд Найрамдах Филиппин Улсын батлан хамгаалахын харилцаа, хамтын ажиллагаа тууштай өргөжин хөгжиж буйг тэмдэглэж, хоёр улс батлан хамгаалах салбарт хамтран ажиллах нь Монгол, Филиппиний харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд болон бүс нутгийн хэмжээнд цэргийн итгэлцэл, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, бүс нутгийн болон олон улсын үйл хэрэгт харилцан бие биеэ дэмжин ажиллахад чухал ач холбогдолтойг цохон тэмдэглэв.
Мөн уулзалтын үеэр цаашид хоёр талын батлан хамгаалах салбарын харилцааг шинэ шатанд гаргах, хамтын ажиллагааг бүхий л талаар өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллах, харилцан хэрэгжүүлэх асуудлаар санал солилцов.
Хурандаа Э.Гансүх Монгол, Филиппин хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг улам бэхжүүлэх, шинэ шатанд гаргахад Монгол Улсын Батлан хамгаалах яамны зүгээс бүхий л талын дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгааг илэрхийллээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.