0

Монголын боксын спортын тод төлөөлөгч, гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын карьераа амжилттай үргэлжлүүлж байна. Тэрбээр Мексикийн боксчин Абрахам Эдуардо Монтоя Торрестой хийсэн 10 үеийн хатуу ширүүн тулаанд оноогоор ялалт байгуулж, мэргэжлийн боксын 14 тулаанд 14 дараалсан ялалттай билээ.
Э.Цэндбаатарын өсөлт, амжилтын замнал
1996 оны аравдугаар ,сарын 16-нд Архангай аймгийн Цэцэрлэг хотод төрсөн Э.Цэндбаатар 2008 оны Бээжингийн олимпын үеэр Хөдөлмөрийн баатар П.Сэрдамбын тоглолтыг үзсэнээр боксийн спортод хөл тавих шийдвэр гаргажээ. Тэр мөн П.Сэрдамбын суралцсан 57 дугаар сургуулийн сурагч байсан бөгөөд Баянгол дүүргийн БТСХ-ны дасгалжуулагч Б.Энхтайваны удирдлагад боксын замналаа эхлүүлсэн байна.
Түүний анхны томоохон амжилт 2012 онд Якутск хотод болсон Азийн хүүхдийн наадмын мөнгөн медаль байсан бол 2013 онд Залуучуудын Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртэж, тухайн жил насанд хүрэгчдийн УАШТ-д түрүүлэн олны анхаарлыг татав.
2015, 2016 онд УАШТ-д дараалан түрүүлж, 2016 оны “Рио-2016” олимпын наадамд 19 настайдаа оролцож, шагналт 5-р байрт шалгарсан. Харин 2019 онд ДАШТ-ий хүрэл медаль, Азийн АШТ-ий алтан медаль хүртэж, “Бөртэ чоно” шагналын шилдэг тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин болсноор түүний спортын карьер оргилдоо хүрч байв.
Хүнд үе ба эргэн босолт
Сүүлийн жилүүдэд сахилгын болон хувийн асуудлаас шалтгаалж шигшээ багаасаа хасагдах, ДАШТ-д оролцох эрхээ алдах зэрэг хэл ам дагуулсан ч тэр бууж өгсөнгүй. Мэргэжлийн бокст хүч үзэж, 2021 онд анхны тулаанаараа WBA Азийн аваргын бүсийн эзэн болсон.
2022 онд холимог тулааны тамирчин З.Шинэчагтага донор 600 сая төгрөгийн бооцоот тулаанд ялалт байгуулсан бол 2023 онд Дэвис–Гарсиагийн тулаантай холбоотой асуудлаар олон улсын анхаарал татаж байв.
Өнөөдрийн ТОМ ТУЛААН
АНЭУ-ын Дубай хотноо боксын ДАШТ үргэлжилж буй бөгөөд өнөөдөр/2025.12.06/ буюу Улаанбаатарын цагаар 22:00 цагт МУГТ Э.Цэндбаатар рингэнд дахин гарч, дараагийн ялалтаа нэмэх зорилготой байна.
Монголын боксын “гал” хүү хэмээгддэг Э.Цэндбаатарын ээлжит тулаан эх орныхоо спорт сонирхогчдын анхаарлын төвд байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.