0
Дорнод аймгийн Баян-Уул сумын Урт багийн “Баадааны гол” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 222 км-т, сумын төвөөс баруун зүгт 22 км-т/ Баадааны голын мөс цөмөрч суудлын автомашин суусан тухай дуудлагыг арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн 17:10 цагт хүлээн авсан аж.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь 53 дугаар ангийн алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос тус аймгийн Цагаан-Овоо сумын чиглэлд зорчиж явсан иргэн Т-гийн "Алион" загварын суудлын автомашин мөс цөмөрч суусан байсныг татан гаргажээ.
Иймд гол, мөрөн, нуурын мөс гүйцэд хөлдөөгүй байгаа тул дээгүүр нь зорчихгүй байхыг анхааруулж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.