0

"Physical: Asia" шоунд Монгол Улсын баг тамирчид оролцоход “Spark Agency" компани чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. Тус агентлагийн залуус уг нэвтрүүлгийг санаачилж, Өмнөд Солонгосын талын нэвтрүүлгийн баг руу хүсэлт явуулсан юм.
Нийгмийн даатгалын газраас тус агентлагийн дансыг царцааж, доторх мөнгийг нь татан авчээ.
Энэ талаар “Spark Agency" компанийн Гүйцэтгэх захирал Э.Дөлгөөн "Данс царцааж, хулгай хийхээ больсон гээгүй юм уу. Харьяа дүүргийн Нийгмийн даатгалын газраас байгууллагын данс царцааж, доторх мөнгийг нь татжээ.
Spark Agency нь үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж өөрсдийн чадах зүйлсээрээ нийгэмдээ хувь нэмэр оруулж, ажлын байр бий болгон бүтээлч салбарын мэргэжилтнийг бэлтгэж шинийг эрэлхийлж яваа залуус.
Хэдий хуулийн хугацаандаа татвар, Нийгмийн даатгалын шимтгэлээ төлөх нь бидний үүрэг ч нэн түрүүнд ажилчдынхаа цалинг цагт нь тавих нь миний үүрэг. Бид татвараас зайлсхийсэнгүй, хулгайн мөнгөөр санхүүжиж явсангүй.
Улаан цайм татвараас бултаж байгаа болон үйл ажиллагаа идэвхтэй явуулж байгаа байгууллагуудаа ялгаж салгадаггүй юм уу. Бүртгэлтэй утасны дугаар минь нээлттэй байсаар байтал ямар ч сануулгагүйгээр данс хааж, мөнгө татна гэдэг бол зүгээр л хулгай шүү.
Төрийн мөнгө гэж үгүй, татвар төлөгчдийн мөнгө л гэж бий. Татвар төлөгчдөө, жижиг дунд ААН байгууллагуудаа дэмжинэ гэдэг хийсвэр үгээр бамбай хийж дандаа хүчирхийлнэ. Тун харамсалтай бөгөөд гунигтай.
Татвараасаа давсан орлоготой, бодлогоор дэмждэг төртэй, Эх орондоо амьдрах нөхцөл, эрх тэгш боломжоор хангагдсан нийгэм ирнэ гэдэгт найдаж байна" хэмээв.
ийн захирал Э.Дөлгөөн
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.