0

"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан гэх филиппин үйлчлэгч эмэгтэйн ар гэрийнхэн Монголд ирж, хэргийг дахин шалгуулах хүсэлтээ гаргахаар болсон. Тэд өнөөдөр (2025.12.15) Улаанбаатарт газардах аж.
"Эрэл" ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатын гэрийнхэн нэгэн филиппин эмэгтэйг гэрийн үйлчлэгчээр авчирч, цалингүй ажилллуулж, боолчилсон, хүүхэд нь байнга зоддог байсан, мөн амиа алдсаных нь дараа цогцсыг нь ар гэр рүү нь явуулахдаа зүрх, бөөрийг нь авч үлдээд явуулсан гэх агуулга бүхий эрэн сурвалжлах нэвтрүүлгийг сэтгүүлч С.Будрагчаа бэлтгэн хүргэсэн.
Уг нэвтрүүлгээр хохирогч эмэгтэйн ар гэрийнхэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс тусламж хүсэж, уг хэргийг шударгаар шийдэх өгөхийг хүсэж буйгаа илэрхийлсэн юм. Улмаар хохирогчийн ар гэрээс нэг хүн Монголд ирж, хэргийг дахин сэргээж шалгах хүсэлт гаргавал сэргээх боломжтой гэдгийг ч сэтгүүлч С.Будрагчаа нэвтрүүлэгтээ дурдаж, хохирогчийн ар гэрийн нэг хүнийг авч ирэх хандивын зардлыг монголчуудаас хүссэн юм.
Хандиваар 60 гаруй сая төгрөг цугларсан бөгөөд уг мөнгөөр амь эрсэдсэн Террил Атиензагийн хань Нило Атиенза, том охин Риел Атиенза, бага охин Найла нар ирэхээр болсон юм. Тэд өнөөдөр Монголд газардаж,
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.