dobu.mndobu

Жон Ву Сон шинэ гэрлэлтийнхээ талаар тайлбар өгсөнгүй

0

НийтлэлчAdmin

Огноо2025-12-15

Жон Ву Сон шинэ гэрлэлтийнхээ талаар тайлбар өгсөнгүй

Солонгосын жүжигчин Жон Ву Сон өнөөдөр Disney цуврал болох "Made in Korea"-ийн хэвлэлийн бага хурлын үеэр хувийн амьдралдаа гарсан өөрчлөлтүүдийн талаар ярилцаж чадахгүй гэдгээ  хэлжээ.

Өнгөрсөн оны сүүлээр загвар өмсөгч Мүүн Габигаас хүүтэй болж, дараа нь энэ жил найз охинтойгоо гэрлэлтээ бүртгүүлсэн нь ил болж шуугиан тарьж байсан юм. Өнгөрсөн оны сүүлээр “Blue Dragon” шагнал гардуулах ёслолын үеэр тайзан дээр "Аав хүний хувьд би хүүгийнхээ өмнө хүлээсэн үүргээ эцэс хүртэл биелүүлэх болно" гэж мэдэгдсэн ч энэ сэдвээр сэтгүүлчид түүнээс анх удаа асуулт асуусан юм.

Тэрбээр, "Таны асууж буй асуултыг би ойлгож байна, гэхдээ өнөөдөр олон жүжигчид 'Made in Korea' кино нээлтэд цугларлаа" гэж хариулаад "Би хувийн орон зай, бодол санаа, мэдэрсэн өөрчлөлтүүдийнхээ талаар дэлгэрэнгүй ярилцаж чадахгүй гэдгийг та ойлгоосой гэж хүсэж байна" гэж нэмж хэлэв.

Inside Men", "The Man Standing Next", "Drug King", "Harbin" кинонуудыг найруулсан найруулагч Ү Мин Хо энэхүү цувралаар анхны цувралын төслөө эхлүүлж байгаа аж. Зургаан ангиас бүрдэх "Made in Korea" цувралын 1-р улирал эхний хоёр ангиа энэ сарын 24-нд үзэгчдийн хүртээл болно.
 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.