dobu.mndobu

Орон сууцны үнэ 12.7 хувиар нэмэгджээ

0

НийтлэлчAdmin

Огноо2025-12-16

Орон сууцны үнэ 12.7 хувиар нэмэгджээ

Орон сууцны үнийн индекс 2025 оны арваннэгдүгээр сард 1.37 болж, өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар, өмнөх сараас 1.0 хувиар тус тус өсжээ. 

Орон сууцны 1м.кв-ын дундаж үнэ:

Тодруулбал, 2025 оны арваннэгдүгээр сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.97 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.9 сая төгрөгийн үнэтэй байна.

Мөн шинэ орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Сонгинохайрхан дүүрэгт 6.9 хувь (224.1 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн өндөр, Чингэлтэй дүүрэгт 0.2 хувь (8.0 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн бага байна.

2025 оны арваннэгдүгээр сард хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.97 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.95 сая төгрөгийн үнэтэй байна.

Хуучин орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Хан-Уул дүүрэгт 18.8 хувь (878.7 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн өндөр, Баянгол дүүрэгт 10.2 хувь (378.2 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн бага байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.