dobu.mndobu

Сурагчдад угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулж байна 

Сурагчдад угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулж байна 

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын өвлийн амралт эхэлж буйтай холбогдуулан нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын алба, Тавантолгой түлш ХХК, Монголын Хүүхдийн Эрхийн Үндэсний Төвтэй хамтран нийслэлийн гэр хорооллын бүсэд байрлах ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдад угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сургалтыг шат дараатайгаар зохион байгуулж байна.

Энэ хүрээнд өнөөдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 127 дугаар сургуулийн дунд, ахлах ангийн 250 орчим сурагчдыг хамруулан угаарын хий, эрүүл мэндэд үзүүлэх хор уршиг, хордлогоос урьдчилан сэргийлэх арга зам, хордлогын үед үзүүлэх анхны тусламжийн талаарх зөвлөгөө мэдээллийг өглөө.

Сургалтын төгсгөлд сурагчдын мэдлэгийг бататгах зорилгоор асуулт, хариултын тэмцээн зохион байгуулж, угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд гэр бүлийн гишүүн бүрийн оролцоо, хариуцлага ямар чухал болох ойлголтыг өгч, идэвхтэй оролцсон сурагчдыг урамшуулсан юм.

Цаашид нийслэлийн гэр хорооллын бүсэд байрлах Ерөнхий боловсролын сургуулиудын 3000 орчим сурагчдад тус сургалтыг зохион байгуулах аж.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.