dobu.mndobu

Илүүдэл жинтэй зорчигчид ирэх оноос нэмэлт тийз захиалж ниснэ

0

НийтлэлчAdmin

Огноо2025-12-24

Илүүдэл жинтэй зорчигчид ирэх оноос нэмэлт тийз захиалж ниснэ

People on the энэ сарын 23-нд буюу өчирдөр мэдээлснээр , Southwest Airlines компани ирэх оны 1-р сарын 27-ноос эхлэн гарын түшлэгийг доош нь тавьж суухад бэрхшээлтэй "том биетэй зорчигчид"-д нэмэлт суудал худалдаж авахыг шаардсан дүрмийг хэрэгжүүлэх гэж байна.

Энэхүү бодлогын дагуу урьдчилж нэмэлт суудал худалдаж аваагүй зорчигчид нисэх онгоцны буудлаас нэгийг худалдаж авах шаардлагатай болно. Хэрэв нислэг дүүрсэн бол өөр нислэгт дахин захиалга хийнэ.

Илүүдэл жинтэй зорчигчдын талаарх маргаан нь American Airlines-ээр үйлчлүүлсэн нэгэн зорчигч суудал хэтэрхий давчуу байсан тул өвдөг нь урд талын суудалд хүрсэн зургаа нийтэлж, "Бүтэн нислэгийн турш миний хажууд сууж буй зорчигч том биетэй тул гарын түшлэгээ өргөж, миний суудалуу орж ирж суулаа" гэж бичсэнээр уг маргаан дэгдсэн байна.

Энэхүү пост нь 11.1 сая гаруй үзэлт цуглуулж, интернет хэрэглэгчдийн дунд агаарын тээврийн компанийн суудлын стандарт болон зорчигчдын эрхийн талаар ширүүн мэтгэлцээн өрнүүлэв.
 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.