0

Монгол охин Баасандоржийн Номин-Эрдэнэ БНСУ-ын JT Corea Entertainment компанийн харьяа олон улсын охидын “CODE ZiGU” хамтлагт “Ahn Yu Na” буюу “Ан Ю На” нэрээр багтжээ.
Долоон гишүүнтэй тус хамтлаг аравдугаар сарын 20-нд “zzz” нэртэй анхны уран бүтээлээ буюу албан ёсны дебютийн өмнөх синглээ гаргасан байна. Ингэснээр хамтлагийн гишүүд дадлагажигчийн үеэ ардаа орхиж, хөгжмийн ертөнцөд хөл тавьж байгаа юм.
2012 оны зургаадугаар сарын 28-нд Улаанбаатар хотод төрсөн Б.Номин-Эрдэнэ өдгөө 14 настай бөгөөд тус хамтлагийн цорын ганц Монгол гишүүн аж. Харин бусад гишүүд нь Өмнөд Солонгос, АНУ, Франц, Хятад зэрэг улсын охид багтсан аж.
Түүний хувьд хамгийн дуртай өнгө нь цагаан. Учир нь цагаан өнгө түүнд цэвэр, ариун мэдрэмж төрүүлдэг гэнэ. Мөн өөрийнхөө хамгийн хөөрхөн, бусдаас ялгарах онцлогийг “aegyo” буюу өхөөрдөм төрх, үйлдэл гэж тодорхойлжээ.
Сонирхуулахад, “CODE ZiGU” хамтлагийн нэр дэх “ZiGU” (지구) нь солонгос хэлээр “Дэлхий” гэсэн утгатай. Өөр өөр улс орны охид нэг хамтлаг болж, олон улсын хөгжмийн ертөнцөд өөрсдийгөө таниулах зорилготой аж.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.