0

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:
26-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэс голын хөндийгөөр -21...-26 градус хйүтэн.
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Ерөө, Хараа, Онон, Улз голын хөндийгөөр -15...-20 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0...-5 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -5...-10 градус, бусад нутгаар -11...-16 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. -11...-13 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. -14...-16 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. -12...-14 градус хүйтэн байна.
2025 оны 12-р сарын 27-ноос 12-р сарын 31-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
27-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи 27-нд нутгийн баруун хагаст, 28, 30-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
28-наас нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч Дархадын хотгор, Завхан, голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -33...-38 градус, өдөртөө -22...-27 градус хүйтэн. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -27...-32 градус, өдөртөө -16...-21 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -3…-8 градус, бусад нутгаар шөнөдөө -22…-27 градус, өдөртөө -11...-16 градус хүйтэн гэж ЦУОШГ-аас мэдээллээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.