dobu.mndobu

Нүүрэн дээр гарсан БАТГА таныг үхэлд хүргэж болно

0

НийтлэлчAdmin

Огноо2025-12-27

Нүүрэн дээр гарсан БАТГА таныг үхэлд хүргэж болно

30 орчим насны нэгэн эмэгтэйн нүүрэн дээр батга гаргасны улмаас нүүрнийх нь нэг тал саажилттай болж, тэр ч байтугай эмнэлгийн яаралтай тусламжийнханд хандаж эмчлүүлэх шаардлагатай болжээ.

АНУ-ын Жоржиа мужийн оршин суугч 32 настай Линдси ДеОливейргын хацар дээр нь батга гарсан байсныг нь гараараа шахжээ. Гэсэн ч маргааш нь тэр хэсэг нь хавдаж, нүүрнийх нь нэг тал унжиж эхэлжээ.

Линдси тэр даруй эмнэлэгт очиж үлүүлсэнд антибиотик бичиж өгсөн байна. Гэсэн хэдий ч байдал тун дордсон тул эмнэлгийн яаралтай тусламжид хэд хэдэн удаа очжээ.

Тэрбээр "Надад антибиотик бичиж өгсөн боловч миний бие сайжраагүй бөгөөд өвдөлт, хавдар улам дордоход би дахин эмнэлэгт хандан тариа хийлгэж, шинэ өөр эм бичүүлж авсан." "Эмч миний нүүр, уруул хавдсаныг хараад харшлын гаралтай байж болох юм гэж хэлсэн" гэж хэлсэн.

Линдси дараа нь арьсны эмчид үзүүлж, целлюлит гэж оношлогджээ. Арьс судлалын эмч батга гарсны дараа арьс гэмтэж, бактери нэвтэрсэн тул халдвар тархсан байж болзошгүй. Целлюлит арьсны гүн давхаргад нэвтэрч, улайлт, хавдар, халуу төөнөж, өвдөлт үүсгэдэг бактерийн халдвар юм. Хэрэв эмчлэхгүй орхивол халдвар нь цусаар дамжин биед тархаж, яаралтай антибиотик эмчилгээ хийлгэх шаардлагатай болдог аж. Халдвар азаар түүний синус, нүд, тархинд тархаагүй болохыг батлахын тулд MRI шинжилгээнд хамрагдсан бөгөөд бусад хэсэгт тархаагүй байна.

ХЭРЭВ ТА НҮҮРЭН ДЭЭРХ БАТГЫГ ШАХАЖ Л БАЙВАЛ ТОМ АСУУДАЛД ОРНО

Линдсей энэ өвчнөөр өвдсөн гол шалтгаан нь түүний батга нь "ҮХЛИЙН ГУРВАЛЖИН"-д байрладаг байсантай холбоотой аж.
Хамрын гүүрнээс амны булан хүртэл үргэлжилсэн хэсгийг "ҮХЛИЙН ГУРВАЛЖИН" гэж нэрлэдэг байна. Энэ хэсгийн судаснууд нь гавлын доторх синустай шууд холбогддог. Хэрэв энэ хэсгийн арьс гэмтсэн бол бактери орж халдвар үүсгэж, хүнд тохиолдолд нь тархинд тархаж, үхэлд хүргэж болзошгүй.

Тиймээс мэргэжилтнүүд хамар, амны эргэн тойрон дахь ил гарсан батга, шархыг шахах, хүрэхгүй байхыг зөвлөж байна. Хэрэв хавдаж, халуу төөнөж, өвдөлт их хэмжээгээр мэдэрч, эсвэл нүүрний тэгш бус байдал алдагдвал яаралтай эмнэлгийн тусламж авах хэрэгтэй юм байна.

Мөн гарын ариун цэврийг муу сахих нь халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлдэг тул болгоомжтой байхыг зөвлөж байна.
Нью-Йорк хотын арьсны эмч доктор Жошуа Зейхнер "Хамар, амыг холбосон хэсэг нь тархитай нягт холбоотой тул онцгой аюултай гэж үздэг" гэж анхааруулж байна.

Дух, хацар эсвэл нүүрний бусад хэсэгт батгыг гараар шахахыг зөвлөдөггүй. Идээтэй батгыг хүчээр шахахыг хориглоно. Хамгийн аюулгүй арга бол арьсны эмч гэх мэт эмнэлгийн байгууллагад ариутгасан багаж хэрэгсэл ашиглан, ариун орчинд шахах явдал юм байна.
 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.