dobu.mndobu

Зам тээврийн ослын улмаас нэг иргэн амиа алджээ

Зам тээврийн ослын улмаас нэг иргэн амиа алджээ

Цагдаагийн байгууллагад энэ сарын 29-ний өдөр Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрт “Ачааны машинууд мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Дуудлага мэдээллийг шалгахад жолооч нь "Бэйбэн норт бенз" маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам дээр зогсож байсан "Норт бенз" маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөсний улмаас "Норт бенз" маркийн тээврийн хэрэгслийн жолооч амь хохирсон нөхцөл байдал тогтоогдсон аж. Улмаар тус хэрэгт Говьсүмбэр аймгийн цагдаагийн газар шалгалтын ажиллагааг явуулж байна.

Иймд жолооч та:

-Тээврийн хэрэгслийн хурдыг замын нөхцөлд тохируулах,

-Хэт ядарсан үедээ жолоо барихгүй байх,

-Зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд аюулгүй байдлыг хангаж, бусдад анхааруулах,

-Зорчих хэсгийг чөлөөлөх,

-Ослын дохионы гэрлээ асаах, ослын тэмдэг байршуулах зэрэг арга хэмжээ авч, бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.