dobu.mndobu

Хохирогч охины ээж Г.Отгонтуяа хуулийн өмнө хүчин мөхөстөж, УИХ-ын дарга Н.Учралд ханджээ

Хохирогч охины ээж Г.Отгонтуяа хуулийн өмнө хүчин мөхөстөж, УИХ-ын дарга Н.Учралд ханджээ

16 настай талийгаач охины ээж Г.Отгонтуяа хуулийн өмнө хүчин мөхөстөж, өнөөдөр /2025.12.30/ аргагүйн эрхэнд Хүний эрхийн Үндэсний Комисс болон УИХ-ын дарга Н.Учралд ханджээ.

Тэрбээр өчигдөр /2025.12.29/ цахим хуудсаараа дамжуулан “Охины минь хэргийг үнэн зөвөөр шийдэгдэхийг хүлээж, сэтгэлийн дэм өгч байгаа та бүхэндээ чин сэтгэлээсээ талархаж байна.

Хийсэн хэрэг нь бичлэгээр баримт болж үлдсэн байтал яагаад энэ нэр бүхий хоёр прокурор алуурчдыг хохирогч болгосон нь прокурорын ёс зүй, үндсэн ажлын чиг үүргийг уландаа гишгэсэн үйлдэл гэдэг нь илт байгаа.

Улсын ерөнхий прокурорт гомдол гаргасны дагуу Г.Янжиндулам, Г.Баясгалан нарыг ёс зүйн зөвлөл хурлаар энэ сарын 30-ны өдөр хэлэлцэх тов гарсан. Прокурорын байгууллагад олон арван туршлагатай алба хаагчид бий гэдэгт итгэж байна. Шүүхийн шийдвэрийг хүлээж буй энэ хугацаа миний хувьд маш хүнд үе. Би хуулийн байгууллагад итгэж байна.  Ганц хүсэл бол “хууль шударгаар хэрэгжих” хэмээн нийтэлсэн юм. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.