0

Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос энэ онд нийт Монгол улсад 846.103 жуулчин ирж аялсан гэх тоон статистик судалгаа гаргажээ.
Он гарснаас хойш буюу 2025 оны арванхоёрдугаар сар хүртэл нийт 846.103 жуулчин ирсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5 хувиар өсөлттэй үзүүлэлтэй гарсан байна.
Зөвхөн арванхоёрдугаар сард дангаар 38.118 жуулчин ирсний 15.604 БНХАУ, 13.260 ОХУ, 2.950 БНСУ-ын иргэд тус тус иржээ.
Аялал жуулчлалын урсгал нь улирлын хэлбэлзэлтэй боловч зуны саруудад оргилдоо хүрч, долоо, наймдугаар сард хамгийн өндөр үзүүлэлттэй байдаг. 2024 онтой харьцуулахад 2025 онд ихэнх саруудад жуулчдын тоо өссөн нь зах зээлийн сэргэлт, олон улсын сурталчилгаа, эвент арга хэмжээ, нислэгийн хүртээмж нэмэгдсэнтэй холбоотойг харуулж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.