dobu.mndobu

Нийт нутгийн 74 хувьд цастай байна

Нийт нутгийн 74 хувьд цастай байна

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар нийт нутгийн 74 хувьд цастай байгаагаас цасны зузаан хамгийн ихдээ Увсын Ховд, Завханы Цэцэн-Уул, Хөвсгөлийн Цэцэрлэг сумдын нутгаар 30-40 см байна. Цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арван хоногтой харьцуулахад 5 хувиар багасжээ.

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд Сэлэнгийн Хушаат, Орхонтуул, Өвөрхангайн Төгрөг, Гучин-Ус, Баянголд (2 аймаг 5 сум) цагаан зудтай, Увсын Өндөрхангай, Завханы Цэцэн-Уул, Түдэвтэй, Тэс, Хөвсгөлийн Цэцэрлэг, Алаг-Эрдэнэ, Баянхонгорын Жаргалант, Булганы Баяннуур, Хангал, Рашаант, Гурванбулаг, Өвөрхангайн Сант, Есөнзүйл, Баян-Өндөр, Сэлэнгийн Баруунбүрэн, Түшиг, Төвийн Цээл, Угтаалцайдам, Дархан-Уул аймгийн Орхон, Хонгор, Шарынгол, Дорнодын Дашбалбар, Чойбалсан, Гурванзагал, Сэргэлэн, Цагаан-Овоо, Чулуунхороотод (10 аймаг 27 сум) цагаанаар зудархуу байна.

Эх сурвалж: ЦУОШГ

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.