0

Засгийн газрын 2025 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хэмжээг 80 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн олгохоор шийдвэрлэсэн.
Энэ хүрээнд 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 524.7 мянган тэтгэвэр авагчдад 496.1 тэрбум төгрөгийн тэтгэврийг нэмэгдлийн хамт цаг хугацаанд нь бүрэн олгосныг Нийгмийн даатгалын Ерөнхий газраас мэдэгдлээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.