0

Жирэмсэн эмэгтэй болон дөрвөн настай охины амийг хөнөөж, гурван настай охиныг хүнд гэмтээсэн хэрэгт холбогдон бүх насаар нь хорих ял шийтгүүлсэн М.Батчулууны давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр товлогджээ.
Хэрэг энэ оны нэгдүгээр сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр, Бага Дарь-Эх орчимд гарсан байна. Уг хэрэгт 48 настай М.Батчулууныг холбогдуулан шалгаж, шүүхээс түүнийг жирэмсэн гэдгийг нь мэдсээр байж жирэмсэн эмэгтэй болон бага насны хүүхдийн амийг онц хэрцгийгээр хөнөөсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон бүх насаар нь хорих ял оноосон юм.
Хэргийн улмаас 32 настай жирэмсэн эмэгтэй, түүний дөрвөн настай охин амиа алдсан бол гурван настай охин хүнд гэмтсэн байна. Хохирогч охины цээжин тус газарт хутгалж, зүрх, уушгийг нь гэмтээсэн бөгөөд бугуй хэсэгт нь мөн шарх учруулсан гэх мэдээлэл бий.
М.Батчулуун нь шизофрени буюу F20 оноштой байсан гэх мэдээлэл байдаг. Тэрбээр 2020 онд гудамжинд явж байсан хүний амийг хөнөөсөн хэрэгт холбогдож, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд албадан эмчлүүлж байжээ. Улмаар эмч нарын дүгнэлтийг үндэслэн 2024 онд эмнэлгээс гаргасан байна.3
Одоо түүний хэргийг давж заалдах шатны шүүхээр хэлэлцэхээр товлоод байгаа бөгөөд шүүх хурлаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан хэлэлцэнэ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.